Сайхан өдөр байна аа. Сайхан андууддаа баярлалаа гэдгээ хэлмээр бхайна. Би чадна хүүхдийн бие даан төвийн шинэ жил тун сайхан болж өнгөрлөө. Зүрх сэтгэлд нар манддаг. Хүний сэтгэл гэж агуу юм даа. Өөрт байгаа хэдэн төгрөгнөөсөө аваад өгдөг нь хэд билээ дээ. Товчоор хэлэхэд 220 000 төгрөгөөр ёолк хийж дөнгөв. 120 000 төгрөг хүүхдүүдийн бэлгэнд, 120 000 төвийн багийш цалинд зарцуулагдав. Мөнгөний задаргаа: Амраа 100 000, Обод 50 00, Болороо 5+ зүрх сэтгэл, гар бие ,Чимгээ цасан охин, машин тэрэг + дулаан зүрх, Дөлгөөн 50 000 + өвлийн өвгөн болов. Ариунцэцэг бэлгэнд явалцсан + зүрх сэтгэл, Ариус 20 000 төгрөг +дулаан хайр = Зүрх сэтгэлд үнэхэээр нар манддаг юм шүү. Та бүхэн итгэхгүй байгаа бол тэрийг агуулсан хүмүүстэй нэг уулзаад үзээрэй. Би та нарт хайртай шүү. Хүүхдүүд та нарт хайртай шүү. Гадаа хүйтэн ч гэсэн сэтгэлд нар ээгээд сайхан байхчив ээ. Ийм хүмүүсийг олох тийм ч амар биш шүү. Сайхан өдөр байна.
Блогчдын шинэ жил
Posted by mongolhuuhed on 2009/12/20
Блогчдын шинэ жил дээр бид “Би чадна” төвийнхөө үйл ажиллагааг танилцууллаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж Блогчдын холбооноос олгосон дурсамж, 50 төгрөгний мөнгөн тусламж хандивлалаа. Мөн төвийн маань танилцуулганы дараа блогчдын дунд хандивын сагс /бид төлөвлөөгүй байсан болохоор сав байгаагүй/ аялуулж 30000 төгрөг цуглуулж чадсан. Үүнээс гадна төвийн үйл ажиллагаанд гар бие оролцон тусласан хүмүүст Гамп, Ига, Зараа нарт бяцхан дурсгал гардуулсан болно. Дансанд маань бага багаар мөнгө нэмэгдсээр байгаа бөгөөд үүнийг ил харагддаг болгохоор, гадаадаас хандив авдаг болгохоор төлөвлөж байгаа. Бас нээрээ зохион байгуулж байсан газрын менежер эгч намайг дуудахаар нь гайхаад л дагаад явсан чинь бидний танилцуулгыг сонсоод туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бас олон сайхан зөвлөгөө өгч өөрийн бололцоогоор 5 мянган төгрөгний хандив өгсөнд талархаж байна.
Ариус
Posted in Мэдээлэл | 2 Comments »
Хүүхдийн хөгжлийн “Би Чадна” төвийн нэг өдөр
Posted by mongolhuuhed on 2009/12/07
Posted in Үйл ажиллагаа | 2 Comments »
БИ ЧАДНА
Posted by mongolhuuhed on 2009/11/27
Урилга
Эрхэм таныг 2009 оны 12 дүгээр сар 5-ны өдөр “Би чадна” хүүхдийн бие даан сургах төвийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, манай төвтэй танилцахыг урьж байна.
Өдөрлөгийн арга хэмжээ 11:00 -ээс 15:00 цагийн хооронд болох ба төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, амьдралын боломж муутай хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд зориулан тусламжийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна. Read the rest of this entry »
Posted in Мэдээлэл | 4 Comments »
Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй
Posted by mongolhuuhed on 2009/11/16
“Би чадна” гээд Хүүхдийн төлөө төвөө хөл дээр нь босгох гээд энэхүү бичлэгийг бичиж сууна. Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна.Ямар нэг төрийн бус байгууллагын нэр барьж мөнгө төгрөг нэхээгүй, залилан хийх гээгүй юм шүү.Угаасаа цэвэр хувь хүмүүсийн өглөг, дэмээр боссон энэхүү төв маань нэг жилийн ойтойгоо золгож байна. Зөвхөн өнчин ядуу хүүхдүүд гэж туйлшрахгүй гэр орондоо хичээл ном унших, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж тааруу тийм газар газар… хүүхдүүдийн инээд хөөр бялхсан, бужигнасан Дарь эхийн тэнд “Ганц худаг”-ийн амны яг дэргэд байгуулагдаад удаагүй байна.
Posted in Мэдээлэл | 33 Comments »
Хvvхдийнхээ харааг муутгахгvйн тулд доорх зvйлсэд байнга анхаарч байгаарай
Posted by mongolhuuhed on 2009/11/06
|
|
Posted in Хүүхдийн эрүүл мэнд | 1 Comment »
Бухимдуу эцэг, эхийн хvvхэд євчлємтгий
Posted by mongolhuuhed on 2009/11/06
Posted in Танин мэдэхүй | Leave a Comment »
Хүүхэд орчноосоо сурдаг
Posted by mongolhuuhed on 2009/11/06
Хэрэв хүүхэд шоолуулж, гутаалгаж өссөн бол
Бүрэг, ичимхий болж хүмүүждэг
Хэрэв хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өссөн бол
Хэрүүл хийж сурдаг
Хэрэв хүүхэд үргэлж ичиж, зовж хүмүүжсэн бол
Өөрийгөө буруутгаж сурдаг
Хэрэв хүүхдээ хүлээцтэй хандаж хүмүүжүүлсэн бол
Тэвчээртэй байхыг сурдаг Read the rest of this entry »
Posted in Хүүхдийн хүмүүжилд | Leave a Comment »
БИ ЧАДНА
Posted by mongolhuuhed on 2009/06/30
“БИ ЧАДНА” ХҮҮХДИЙН БИЕ ДААН ХӨГЖИХ ТӨВ
Гэр орондоо хичээл номоо давтах боломжоор тааруу, номын сангаар үйлчлүүлж чаддаггүй, мэдээлэл олж авах бололцоо хязгаарлагдмал гэр хорооллын хүүхдүүдэд зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие даан сурч, хөгжих орчинг бүрдүүлэх замаар хөгжлийг дэмжих, оюунлаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор энэхүү төвийг нээж ажиллуулж байна.
Төвийн үйл ажиллагааны танилцуулга:
• Номын сангийн үйлчилгээ
Тус төвийн үйл ажиллагааны гол чиглэл нь ном сурах бичгээр үйлчлүүлэгч хүүхдүүдийг хангаж ажиллах ба өдөр бүр уг үйлчилгээг үзүүлэн ажиллах болно. Түүнчлэн номын сан дахь зарим сурах бичгийг ашиглан гэрийн даалгавар, бие даалтын ажлаа хийх боломжийг бүрдүүлнэ.
• Интернетийн үйлчилгээ
Үйл ажиллагааны энэхүү чиглэл нь хүүхэд залуучуудыг мэдээлэлээр хангах зориулалттай байх ба өдөр болгон хүүхдүүдэд уг үйлчилгээг хүргэж байна. Компьютерийн хүрэлцээнээс хамаарч хүүхэд бүр 30 аас дээшгүй минут интернетэд суух боломжтой. Одоогоор зөвхөн 2 компьютер дотоод сүлжээнд интернэтэд холбогдсон байна.
• Сонирхолтой уулзалт, ярилцлага, лекц
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдэд итгэл тэмүүлэл, хүсэл зориг өгөх зорилготой ба сард 1-2 удаа уг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Эхний хөтөлбөрүүд 12 сараас эхлэх бөгөөд “Хүүхэд нас-Хүсэл мөрөөдөл- Амжилтын түүх” цуврал ярилцлагыг зохион байгуулна.
• Сонирхолтой богино хэмжээний сургалт
Уг үйл ажиллагаа нь хүний амьдралд өдөр тутам хэрэгцээтэй байдаг наад захын мэдлэгүүдийг хүүхдүүдэд сургах, ингэснээр зөв боловсон харилцаатай, эрүүл мэндийн мэдлэгтэй болох, бусдын өмнө бие зөв авч явах чадварт суралцахад нөлөө үзүүлэх зорилготой юм.
• Хүүхэд, эцэг эхчүүдэд хандсан мэдээлэл, зөвлөгөө
Бага насны болон шилжилтийн насны хүүхэдтэй ажиллахад эцэг эх, сургалт хүмүүжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байх бөгөөд, энэхүү үйл ажиллагаа нь эцэг эхчүүд болон “Би чадна” төвийн ажиллагааг холбох ингэснээр хүүхэд бүрийн сургалт хүмүүжлийн ажилд хоёр талын хяналт тавих бололцоог бүрдүүлэх зорилготой юм.
• Сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулах
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хүүхдүүдийг төвийн үйл ажиллагаанд улам идэвхитэй оролцох сонирхолыг төрүүлэх болон сурах эрмэлзэл, өрсөлдөөнийг хүүхдүүдийн хооронд бий болгох, цаашид багаар ажиллах чадвар, бусдын өмнө өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсарлахад сургахад оршино.
Төвийн материаллаг хангамжийн танилцуулга:
• Номын фонд
Номын фонд нь хүмүүсийн хандиваар боссон бөгөөд одоогоор сурах бичиг, уран зохиол, танин мэдэхүй болон гадаад хэлийн 300 гаад ширхэг ном зохиолтой байгаа.
• Компьютер
Интернетэд холбогдсон хоёр компьютер байгаа бөгөөд мөн л хүмүүсийн хандиваар ирсэн.
• Сурагчийн ширээ сандал
Сурагчдад зориулсан 5 ширээ 7 сандал байгаа бөгөөд ширээ сандалыг PSFM ХХК-ийн хандивласан мөнгөөр хийлгүүлсэн
• Номын тавиур
2 ширхэг номын тавиуртай бөгөөд мөн л PSFM ХХК-ийн хандивласан мөнгөөр хийлгүүлсэн.
Тус төвийн номын фонд болон материаллаг хангамжийг нь хүмүүсийн сайн дурын хандиваар цуглуулсан бөгөөд уг төв цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад дараах зүйл шаардлагатай байна. Үүнд:
1. 1-9 дүгээр ангийн бүх ангийн сурах бичиг
2. Танин мэдэхүйн сэтгүүл, ном
3. Монголын түүхийн ном, нэг сэдэвт бүтээлүүд
4. Газрын зураг /дэлхийн болон монголын/
5. Нэвтэрхий толь /олон улсын, монголын, хүүхдийн/
6. Уг төвд хэрэгцээт зүйлийг авахад гарах сарын тогтмол зардал 800,0 төгрөг
ХЭН, ХЭРХЭН ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛОХ ВЭ?
Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 6-17 насны хүүхдүүд бүгд
үйлчилгээнд хамрагдах эрхтэй бөгөөд 1 хувь зураг, 6-10 насны хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлийг /бичгээравчран тус төвийн ажилтанд бүртгүүлнэ.
АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
2008 оны 11 сарын 3-ний өдрөөс эхлэн өдөр бүр 9.00 – 17.30 /
Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно.
Posted in Үйл ажиллагаа | 1 Comment »
ХАНДИВЫН АЯН.
Posted by mongolhuuhed on 2009/06/30
Posted in Мэдээлэл, Үйл ажиллагаа | Leave a Comment »












