Монгол хүүхэд

Archive for Нэг дүгээр сар, 2010

Өр нимгэн сэтгэл зүрхтэй хүн бүхний анхааралд!

Posted by mongolhuuhed on 2010/01/05

“Ээж сэтгэл төв” ТББ нь 2010.01.01-нээс эхлэн “Бид сонсоё,тэгээд туслая” уриан дор хандивын аян зохион байгуулж байна. Уг аяны гол зорилго нь хэн нэгэнд илүү байгаа хэрэггүй зүйлсийг бусад дутагдаж байгаа хүмүүс өгөх тэднийг баярлуулах зорилготойгоор явагдаж эхлээд хэд хонож байна.

Хэрвээ танд  хувцас, ном,сонин,сурах бичиг,аяга шанага,ор хөнжлийн даавуу, тавилга эд хогшил,ахуйн хэрэглээний зүйлс тэр байтугай хүнсний зүйлс ч байсан болно (мөн мөнгөн туслалцаа байвал бид маш их талархах болно)илүү байвал та манай аянд хандивлаж болно. Та цаг зав багатай байдаг бол бид очоод таньтай уулзаж болно. Хамгийн гол нь та бидний энэ аянд өөрөө оролцож сэтгэлийн дэм өгвөл энэ нь бүхнээс илүү тус байх болно.

Удахгүй Цагаан сар болох гэж байна. Цагаан сараараа олон олон хүмүүсийг баярлуулах сэтгэлийн хүч та бидэнд байна. Сайхан сэтгэлт ард түмэн минь бидэнтэй нэгдээрэй!
Хойч үедээ,үр хүүхдүүдтэй гэрэлтэй гэгээтэй үлгэр дууриалтай зүйл олныг хийж үлдээх хэрэгтэй байна.

Бидэнтэй 88091999 дугаараар холбоо барина уу!

Мөн цааш нь дамжуулж тус болно уу!

Posted in Мэдээлэл | 4 Сэтгэгдэл »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.